Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг хэрхэн авах талаарх мэдээллийг хүргэж байна.

Тэтгэмж авах нөхцөл

Даатгуулагч та нийгмийн даатгалын шимтгэлийг нийтдээ 12 сар төлж, үүнээс сүүлийн 6 сар тасралтгүй төлсөн байна.

Ямар материал бүрдүүлэх вэ?

  1. Эмнэлгийн хуудас /Жирэмсний хяналтад байдаг эмнэлгээс эмнэлгийн хуудас олгосон өдрөөс 28 хоногийн дотор ажлын газрын харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст/
  2. Нийгмийн даатгалын дэвтэр /эх хувь, хуулбар/
  3. Иргэний үнэмлэх /Эх хувь, хуулбар/
  4. Сайн дурын даатгуулагч бол тэтгэмж олгохыг хүссэн өргөдөл

Тэтгэмж хэрхэн олгогдох вэ?

Даатгуулагч та материалаа бүрдүүлэн өгсөн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийгмийн даатгалын байгууллага материалыг хянаж, шалгасны үндсэн дээр байгууллагын дансанд /Сайн дурын даатгуулагч бол таны дансанд/ шилжүүлнэ.

Төрсний дараа яах вэ?

Төрсний дараа 30 хоногийн дотор эмнэлгийн хуудсаа бичүүлнэ. Эмнэлгийн хуудас бичсэн өдрөөс хойш 28 хоногийн дотор Нийгмийн даатгалын байгууллагад өмнө нь бүрдүүлсэнтэй адил материал бүрдүүлж өгснөөр таны тэтгэмж олгогдоно.


Эх сурвалж: НДЕГ