Булган аймагт сураггүй алга болсон нэгэн иргэний унаж явсан машин шатсан байдалтайгаар өчигдөр олджээ.

Тодруулбал, Булган аймгийн Орхон сумын 3 дугаар баг "Сээрийн гарам” гэдэг газарт  65 настай, эрэгтэй малчин Б "Нарийн хайлааст” гэдэг газраас "Лэганс” загварын, автомашинтай гарсан ч зөвхөн автомашиныг олсон байна.

Уг дуудлагаар малчныг тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын 5 алба хаагч, Орхон сумын Цагдаагийн хэсгийн 3 алба хаагч, ар гэрийн 6 хүн, нийт 14 хүн, 1 эрэлч нохой, 4 автомашинтайгаар эрэн хайжээ.

Өчигдөр 11:40 цагт түүний хүргэн Г тус аймгийн Онцгой байдлын газартай утсаар холбогдсон бөгөөд, малчин Б-г “Өвөр шанд” гэдэг газар малчин Ч гэдэг айлд эсэн мэнд очсон байна гэж мэдэгдсэн тул эрэн хайх ажиллагааг зогсоосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.