Худалдааны протекционизм буюу хамгаалалтын бодлого баримтлагч орнууд бүтэлгүйтэх хувь тавилантай учирна гэж БНХАУ-ын дарга Си Жиньпин анхаарууллаа.

БНХАУ-ын Төрийн тэргүүн Папуа Шинэ Гвинейн нийслэл хотод болж буй АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлсэн байна.

Түүнийг үг хэлсний дараахан АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пенс ярилцлага өгөхдөө, “БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг хоёр дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа” гэж хэлжээ.

АНУ болон БНХАУ хоёр бараа бүтээгдэхүүндээ харилцан татвар ногдуулсан билээ. Энэ маргааны талаар Цагаан ордноос “БНХАУ-ын худалдааны бодлого шударга бус байна” гэсэн тайлбар өгсөн байна.

Одоогийн байдлаар хоёр улсын харилцан тогтоосон татварын хэмжээ хэдэн тэрбум ам.доллараар үнэлэгдээд байгаа хэдий ч татварыг дахин нэмэх боломжтой гэж талууд үзсээр байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, BBC.com