Сүүлийн өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас зарим барилга, замууд усанд автсан. Мөн зарим барилга ус зайлуулах шугам хоолойг хааж барилга барьснаас уулын ус орон сууц, төв зам руу орж, нэлээд хохирол учруулаад буй юм.

Тухайлбал,  “Талст ширээт” ХХК холбогдох байгууллагуудаас зөвшөөрөл авалгүйгээр барилга барьсны улмаас энэ сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Наадамчдын зам дагуух төв зам усанд автсан.

Энэ талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл хийж байна.

Мэдээллийг шууд хүргэж байна.