Хоёрдугаар сарын байдлаар ипотекийн нийт зээлийн үлдэгдлийн 74.1% нь хөтөлбөрийн зээл, 20.9% нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 5.0% нь бусад эх үүсвэрээр олгосон зээл эзэлж байна. 

Тайлант сард банкууд 634 зээлдэгчид 44.0 тэрбум ₮-ийн ипотекийн зээл шинээр олгосноос 42.6% нь хөтөлбөрийн, 57.4% нь банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл байсныг дурджээ.

Орон нутгийн ипотекийн зээлийн

- 77.7% нь хөтөлбөрийн зээл, 

-19.3% нь банкуудын өөрийн эх үүсвэрээр, 

-3.0% нь бусад эх үүсвэрээр олгогджээ. 

Нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 95.4% нь хэвийн, 2.8% хувь нь хугацаа хэтэрсэн, 1.9% нь чанаргүй зээл байна. Чанаргүй ангилалд шилжсэн ипотекийн зээлийн 58.1%-ийг банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээл, 39.5%-ийг хөтөлбөрийн зээл, 2.4%-ийг бусад эх үүсвэрийн зээл эзэлж байгааг статистик мэдээнд дурджээ. Шинээр олгосон ипотекийн зээлийн жигнэсэн дундаж хүү өмнөх жилээс 1.0 нэгж хувиар буурчээ.