Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНХАУ-д айлчилж байгаа билээ. Энэ талаар Хятадын төв хэвлэлийн сайтад манай ерөнхийлөгчийн айлчлалыг халдвар үүссэнээс хойш айлчилж буй анхны төрийн тэргүүн гэдгийг онцолсон байна. Мөн уг айлчлал Хятад, Монгол хоёр улс харилцан туслалцаж, жаргал зовлонгоо хамтатгасан найрсаг хөрш гэдгийг дахин гэрчиллээ хэмээн бичжээ.

Мэдээг дэлгэрэнгүйгээр унших:

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ардын их хурлын ордонд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай албан ёсны уулзалт хийлээ. Ши Жинпин "Хятад улсын Засгийн газар, ард түмэн нэгдмэл нэг сэтгэлээр COVID-19 халдварынн эсрэг тууштай тэмцэж буй энэ үед Монгол Улсын Засгийн газар, ард түмэн бидэнд туслалцаа дэмжлэг үзүүлсээр байна. Эрхэм Ерөнхийлөгч та өвчин халдвар үүссэнээс хойш манай оронд айлчилж буй анхны төрийн тэргүүн боллоо. Таны энэ удаагийн айлчлал хоёр орны харилцааг дээд хэмжээнд чухалчлан үзэж, Хятадын ард түмнийг чин сэтгэлээсээ дэмжиж буйг илтгэж байна. Түүнчлэн Хятад, Монгол хоёр улс харилцан туслалцаж, жаргал зовлонгоо хамтатгасан найрсаг хөрш гэдгийг дахин гэрчиллээ" гэжээ.

Бичлэг үзэх:

Эх сурвалж: MN.CCTV.COM