Цагдаагийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн төвөөс Жолооны сургалтын төвийн бүртгэлийн програм хангамж /https://dedu.police.gov.mn//-ийг боловсруулан Бүртгэл хяналтын төвд өчигдөр хүлээлгэн өглөө.  

Жолооны сургалтын төвийн цахим бүртгэлийн системийг нэвтрүүлснээр сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн иргэн тухайн өдрөөсөө эхлэн жолоочийн үнэмлэх авах хүртэлх хугацааны бүх үйл ажиллагааг өөрөө хянах боломж нээгдэж байна. Мөн тухайн иргэн жолооны сургалтдаа амжилттай хамрагдаж, шалгалтууддаа тэнцсэн бол жолоочийн үнэмлэх нь шууд хэвлэгдэх боломж бүрдэж буй юм.

Энэхүү программыг хөгжүүлэхдээ Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээлэлтэй холбосон нь суралцагчийн нэр, регистрийн дугаар давхардах гэх мэт алдаа үүсэхгүйгээр  зохицуулагдсан гэдгийг мэргэжилтнүүд онцоллоо.