Засгийн газрын 62 дугаар тогтоолын дагуу өнгөрсөн тавдугаар сараас нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, сайжруулсан шахмал түлш хэрэглэж буй.

Үүнтэй холбоотойгоор шахмал түлшийг хэрхэн зөв хэрэглэх, гэрийн галлагааны үед угаарын хий үүсэхээс хэрхэн сэргийлэх талаарх Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг хүргэж байна.


"Аравдугаар сарын 02-24-ны өдрүүдэд угаарын хийн хордлогын 240 удаагийн дуудлагаар 580 иргэнд (250 хүүхэд, 330 насанд хүрэгсэд) эмнэлгийн тусламж үзүүлсэн. Дуудлагын тоо сүүлийн өдрүүдэд харьцангуй буурч байна" гэсэн мэдээллийн өнгөрсөн пүрэв гарагт Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдэгдээд буй.


Эх сурвалж: Эрүүл мэндийн яам