2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 16:20 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн замд Isuzu Juston маркийн автомашин онхолдсон зам тээврийн ноцтой осол гарчээ. Ослын улмаас зорчигч  44 настай, эрэгтэй М гэмтэж, жолооч 50 настай эрэгтэй Э-н амь нас хохирсон байна.

Иргэд жолооч та бүхэн авто замын нөхцөл, автомашин, ачаа тээшний хэмжээ, онцлогт тохируулан хурдаа сонгож хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Иргэд та бүхнийг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, үүргээ ухамсарлаж оролцохыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэлсэн болно гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.