АН-ын дарга С.Эрдэнэ цаг үеийн зарим асуудлаар мэдээлэл хийлээ.

Ч.Сайханбилэгийг хувь хүнийх нь хувьд сайн мэднэ. Оргож зугтаах хүн биш. Одоогоор тэр хүний талаар мэдээлэл авсан зүйл алга. Монгол улсын Ерөнхий сайд байсан хүн арай ч ийм ёс зүйгүй, хууль зөрчсөн асуудал гаргахгүй. Тэр хүнийг гэм буруутай эсэхийг нь хууль шүүхийн байгууллага одоогоор тогтоогдоогүй байгаа шүү дээ. Шүүхээр гэм буруутайг нь тогтоогоогүй үед хэнийг ч гэм буруутайд тооцохыг хориглодог. Сүүлийн үед манайд нэг муухай арга түгээмэл хэрэглэгддэг болж. Хэн нэгнийг олон нийтийн сүлжээгээр байхгүй болтол нь харлуулдаг. Лхүмбэ, Гэндэнгийн хэргийг тухайн үед нийгэм даяар баахан цуу тарааж байгаад бүгдийг нь буудаж, хэлмэгдүүлдэг байсан. Яг нь ийм юм болоод байна шүү дээ" гэв. 

АН-ын дарга С.Эрдэнэ мөн нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг авч буйгаа тайлбарлахдаа "100 сая төгрөг босгох 100 найзгүй бол нэр дэвшиж яах юм! Дэнчингүй яаж нэр дэвшүүлэх юм. Харин бид нэр дэвшигчдээсээ нэг ч төгрөг авахгүйгээр сонгуульд оролцуулна гэсэн МАН-ын шийдвэрийг маш их гайхаж хүлээж авсан.  Бид хангалттай авлига авсан, мөнгөжсөн гэж зарлаж байгаа юм уу. Тийм учраас энэ удаагийн сонгуульд мөнгө авахгүй гэж зарлаж байгаатай л агаар нэг ойлгогдсон" гэлээ.