Рио Тинто дахь Монголыг хариуцсан хоёр дахь захирлаар Д.Мөнхтүшиг ажиллаж буй.

Тэрбээр 2018 оны нэгдүгээр сард уг албан тушаалд томилогдсон билээ.Түүний ажиллах гэрээний хугацаа нь энэ сард дуусгавар болсон ажээ. Хэдийгээр сунгах боломжтой ч Д.Мөнхтүшиг нь хувийн шалтгаанаар гэрээгээ сунгаж ажиллах боломжгүй гэсэн байна. 

Д.Мөнхтүшиг нь төрийн алба, уул уурхай, түүхий эдийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай бөгөөд өмнө нь “Нобел” группын Монгол дахь салбар, Монголын Хөрөнгийн Бирж, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн Ажлын алба болон хэд, хэдэн томоохон компаниудад удирдах түвшинд ажиллаж байжээ.

Түүнээс өмнө “Рио Тинто” компанийн Монгол Улсыг хариуцсан захирлаар С.Мөнхсүх томилогдон ажиллаж байсан юм.