Тэрээр саяхан Жимми Кэмлийн ток шоунд оролцсон бөгөөд энэ үеэр охидоо төрсөнөөс хойш эмэгтэйчүүдэд хандах хандлагаа хэрхэн өөрчилсөн талаар ярьжээ. Хөтлөгч түүнээс аав болсноос хойш хэр зэрэг томоожсон талаар асуухад тэрбээр “Би одоо ч Pornhub үзсээр байгаа” гэж хариулжээ.

Мөн Канье Уэст сексийн таашаал авах нь эмэгтэй хүнийг хүндлэхээс эхэлдэг гээд өнгөт арьстан эмэгтэйчүүдийг илүү таашаадаг гэдгээ ч нуулгүй хэлж орхижээ. Түүний олон нийтэд хийсэн сурталчилгааны хариуд Pornhub түүнд насан туршдаа видеогоо үнэгүй үзэх эрхийн урамшуулал санал болгосоноо сошиалаар мэдэгдсэн байна.