Реппер Дрейкийн In My Feeling challenge-д бяцхан охин Софиа нэгдсэн байна. Түүний видеог Дрейк аялан тоглолтынхоо үеэр үзсэн бөгөөд “Kiki, do you love me? Are you riding” хэмээх хэсэгт зөөлөн явж байгаа машинаас гарч бүжиглэдэг бол охин эмнэлгийн тэргэнцэр дээрээс буун бүжиглэсэн нь дуучны сэтгэлийг хөдөлгөсөн бололтой.

Реппер Чикаго хотод аялан тоглолтоо үргэлжлүүлж байхдаа  охины эмчлүүлж байгаа Lurie Хүүхдийн эмнэлэгт түүний 11 насны төрсөн өдрийн баяраар гэнэтийн бэлэг болгон очсон бөгөөд түүнтэй зургаа авхуулан мөн өөрийн гарын бэлгээ өгчээ.

Охин зүрхний мэс засалд орохоор хүлээгдэж байгаа бөгөөд тус мэс заслыг жилдээ 4 өвчтөнд л хийдэг байна. Түүний зүрхний шахуурга нь асуудалтай, цусаа гүйцэд шахаж чадахгүй байгаа тул охин зүрхний дутагдалд орох эрсдэлтэй байгаа гэнэ. 


 
 

 

 ????????????

 

A post shared by  champagnepapi (@champagnepapi) on