Нийслэлийн засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүд албан тушаалаа хүлээлгэн өгөхийг шаардсан шаардах бичгийг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ц.Одонтунгалаг хүргүүлжээ.

Шаардлага хүргүүлэх тухай тус албан бичигт:

Нийслэлийн засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтуудыг хэрэгжүүлээгүй төдийгүй нийтийн тээврийн салбарыг уналтад оруулж байгаа нь Нийслэлийн засаг даргын дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч даргад менежмент хийх туршлага, ур чадвар, сэтгэл дутагдаж байгаагийн зэрэгцээ салбарын талаарх ойлголт, мэдрэмж өнөөдрийг хүртэл суугаагүйг харуулж байна.

Иймд нийслэлийн иргэдэд өдөр бүр хүрч ажилладаг нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж чадахгүй байгаа тул Нийслэлийн Засаг даргын орлогчийн албаа өөрийн хүсэлтээр хүлээлгэн өгөхийн Танаас шаардаж байна" гэжээ.

Албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.