МАН-ын бүлэг өчигдөр хуралдаж, хоёр асуудал хэлэлцсэн талаараа мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар "Бүлгийн өнөөдрийн хуралдаанд зорилтот бүлгийн иргэд, ялангуяа орон нутаг, аймгийн төвийн иргэдийг хэрхэн орон сууцжуулах хөтөлбөрийн төслийг танилцуулж, чиглэл авлаа. 

150.000 айлын орон сууц хөтөлбөр 6 янзаар хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, өөрийн эзэмшиж буй газар дээрээ ААН-үүд төлөвлөлтөө батлуулаад орон сууцаа барина, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууцжуулах ажил хийгдэнэ. Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцуудыг дахин төлөвлөж барина. Гэр хорооллын хүрээнд бие даасан инженерийн дэд бүтцийг хийнэ.

Үүнээс төрөөс холбогдолтой чухал чиглэл нь түрээсийн орон сууц юм. ААН-үүд байраа бариад, ипотекээр зараад ашгаа аваад явж байна. Өнгөрсөн долоо хононт Монголбанк, арилжааны банкууд хамтраад ипотекийн зээлийн хүүг 8 хувиас 6 хувь болгож бууруулсан. Өнөө өглөө авсан мэдээллээр 38 зээлдэгч 2.5 тэрбум төгрөгийг 6 хувийн зээлээр авсан байна.

Орго нь ипотекийн зээлд хүрэхгүй зорилтот бүлгийн хүмүүс олон байгаа учир түрээсийн орон сууцны асуудалд төр зайлшгүй анхаарах шаардлагатай. Өнөөдрийн байдлаар төрд 3000 орчим түрээсийн орон сууцны сан байгаагаас 1500 нь Улаанбаатарт бий. Өнгөрсөн онд Буянт-Ухаад 976 айлын түрээсийн орон сууцыг хэрэгжүүлэхэд 35.000 хүн бүртгүүлсэн. Иймд эхлээд аймгийн төвүүдэд түрээсийн орон сууцыг хэрхэн хэрэгжүүлэх талаар өнөөдөр танилцуулсан" хэмээлээ.