2020 оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 05-ныг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.


Хонь

Долоо хоногийн эхээр эрчүүдийн хувьд ямар ч ажил барьж авсан амжилттай байхаас гадна өмнө төлөвлөж байсан худалдаа арилжаагаа ч хийж чадна. Ажил хэргийн амжилт, бүтэмж сайтай бүх талаараа таныг ивээнэ. Ажлын хувьд ачаалал ихтэй жижиг сажиг олон янзын ажлын араас хөөцөлдөж, бүх зүйлд гар бие оролцох гэсээр нэлээд зүдэрнэ. Гэхдээ аз сорьсон ямар нэгэн зүйл хийх хэрэггүй. Та өөрийн хүссэн зүйлдээ хүрэхийг хэдий их эрмэлзэнэ түүнийхээ хэрээр хуримтлалыг бий болгож, үргүй зардлаа багасгаарай. 

Долоо хоногийн сүүлээр гэртээ амрахаар шийдсэн бол ном сэтгүүл уншиж, хөгжим сонсож тархиа цэнэглэн амраагаарай. Хол газар явахаар зэхэж байгаа бол өнөөдөртөө хойшлуулсан нь дээр гэж од гараг танд зөвлөж байна. Хэн нэгний халамж, таныг гэсэн дотнын сэтгэлийг эелдгээр хүлээж ав. Та өнөөдөр хүндлэл, хайрыг дээд зэргээр мэдрэх болно.


Үхэр

Долоо хоногийн эхээр та өөртөө болон гэр бүлдээ шинэ хэв маяг, өөрчлөлтийг бий болгох төлөвлөгөөгөө амжилттай гаргаж чадна. Санхүүгийн хувьд ч тэр аль болох хэмнэлтийн сар болгох санал санаачлагаа ажил хэрэг болгоно. Таныг сонирхолтой уулзалтууд мөн ганц бие бүсгүйчүүдийг шинэ учрал хүлээж байна. Оюун ухаан сэргэг, урлаачид уран бүтээлчид онгод хийморь нь өсөн нэмэгдэнэ. 

Долоо хоногийн дундуур төлөвлөөгүй томоохон худалдан авалт хийснээр хүндхэн асуудалтай тулгарна. Ажил хэргийн зарим нэг асуудал, уран бүтээлийн хувьд нөлөө бүхий нэгнээс дэмжлэг авна. Харин долоо хоногийн сүүлээр амьдралын эрч хүч энерги, өөртөө итгэх итгэл, дур булаам байдал, сексийн чадавх нэмэгдэнэ.


Хамтатгах

Долоо хоногийн эхээр ажил хэрэг болон хувийн амьдралд тань маш том нөлөө болохуйц тааламжтай санал ирнэ. Олдсон боломжийг ашиглаж чадвал амьдрал тань ихээхэн өөрчлөгдөнө. Урлаг уран сайхны ажил хийдэг хүмүүс шинэ бүтээлээ олонд дэлгэж, өндөр үнэлэлт авна. Мөн ямар ч зүйл дээр анхаарал болгоомжлолоо сулруулж болохгүй. Бусдын хэлсэн бүхнийг дагах хэрэггүй. 

Долоо хоногийн дундуур хамтын хүчээр аливааг шийдвэрлэхэд алдах юмгүй. Зарим тохиолдолд амжилттай яваа нэгнээс суралцаж туршлага судлах нь таны хувьд маш хэрэгтэй гэдгийг санаарай. Таны идэвх, уйгагүй зан тань ямар нэгэн амжилт дагуулна гэдэгт итгэлтэй байж болно. Эрчүүд хайр дурлалаасаа болоод тогтворгүй байж зарим нэг чухал зангаа умартаж байна. Тэд ямар ч бүсгүйтэй амархан дотносож, өөрийн болгож чадна. Хувийн амьдралдаа ямар нэгэн шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй.


Мэлхий

Долоо хоногийн эхэнд та ганцаараа байж өөрийнхөө дотоод сэтгэлийг сонсох, тунгаан бодохыг илүүд үзнэ. Мөн бясалгал хийж, оюун тархиа хөгжүүлэх боломж гарах юм. Та эрч хүчээр дүүрэн ямар ч ажил барьж авсан амжилттай дуусгаж чадахаар байна. Гэвч юм бүхнийг шүүрч авсны хэрэггүй. Таны даруу төлөв байдал, сонор сэрэмжтэй байдал зэрэг нь зарим хүмүүстэй харилцахад төвөг учруулж болзошгүй. 

Долоо хоногийн дундуур хэн нэгэн танд боломжийн ашиг олж болохуйц санал тавьж магадгүй. Гэвч та хөнгөн хуумгай хандах хэрэггүй. Ямар ч тохиолдолд өөрийн байр сууриа хадгалж, олон талаас нь сайтар бодож шийдвэр гаргахыг зөвлөж байна. Төлөвлөж байсан ажлууд тань ахиц муутайгаас урам хугарна. Эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн асуудал тулгарна.


Арслан

Долоо хоногийн эхэнд таны дансанд мөнгө орж ирнэ. Энэ нь таны сүүлд хийсэн наймаатай эсвэл та ямар нэгэн сугалаанд хожиж магадгүй. Та томилолт, аянд явахаар зэхсэн бол энэ долоо хоног таатай байна. Өөрийн хэтийн төлөв, ажлын төлөвлөгөөгөө тодорхой болгож боловсруулахыг танд зөвлөж байна. Ажил хэргийн хувьд өдөр тутмын зардлаас гадна тооцоолоогүй зардал ихээхэн гарах төлөвтэй. 

Долоо хоногийн дундуур хуучны эд зүйлс сонирхдог хүмүүсийн нүдийг баясгах сайхан боломж тохионо. Та төлөвлөж байгаагүй томоохон худалдан авалтаа хийж магадгүй. Нийгмийн хүрээнд та хувийн амьдрал хэр зэрэг байгааг, санхүүгийн чадамжаа, бие даасан байдлаа, эрх мэдлээ бүх талаас нь дүгнэнэ.


Охин

Долоо хоногийн эхээр та өөрийнхөө төлөө бус бусдын тусын тулд бүхий л цаг хугацаагаа зориулна. Алдаа эндэгдэл гаргасан, тусламж хүссэн, ганцаардаж шаналсан зэрэг олон хүнд тус дэм болж чадна. Бүсгүйчүүд ямар ч нөхцөлд байлаа гэсэн ертөнцийг өөр өнцгөөс харж чадна. Тэд бүхий л сэтгэл оюунаа цэнэглэж, шинэ өөрийгөө нээхийг хүснэ. Хамтран ажиллагсадтайгаа ярилцаж итгэлцэл, ойлголцлоо баталгаажуулахгүй бол ялихгүй зүйлээс болж ам мурийж тэр нь ажилд чинь маш муугаар нөлөөлнө. 

Долоо хоногийн дундуур материаллаг байдал өсөн нэмэгдэж магадгүй. Гэхдээ ололт, шинэ санаагаа сэтгэл болоод оюун ухааны тэмүүлэл, зорилгодоо нийцүүлэх хэрэгтэй. Сэтгэл санаа мэдрэмжээ өөрийн үйл хөдлөлийн үндэс болгож болохгүй. Таны эргэн тойронд ямар ч асуудал, зөрчилдөөн тулгарсан та тайвнаар ажигла.


Жинлүүр

Долоо хоногийн эхэнд дотнын хүнийхээ аманд орж нэлээд их мөнгөөрөө аз сорьсон нь амжилтгүй болж түүний үр дагавар одоо таныг болон гэр бүлийнхнийг зовооно. Таны урд өмнөх бүхий л үйл ажиллагаа идэвх муутай, сонирхол буурч сэтгэл санааны хувьд уналтын байдалд орно. Энэ нь таныг мэдрэлийн цочмог хямралд оруулж депресс үүсч магадгүй. Бүсгүйчүүдийн хувьд өөртөө итгэлтэйгээр ямар ч ажлыг төвөгшөөлгүй хийж чадна. Чухал уулзалт, гэнэтийн үйл явдал таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх таатай байдлыг бий болгоно. 

Долоо хоногийн дундуур таныг бодол санаагаа шийдэмгий, цэх шулуун байхыг шаардах болно. Танаас саад бэрхшээлийг даван туулах тэвчээр, овсгоо самбаа маш ихээр шаардаж таныг нэг ёсны шалгах болно. Бусдын анхаарлыг татах, эрсдэл ихтэй зүйлийг хийхгүй байхыг зөвлөж байна. Үүнд мөнгө санхүү ихээхэн шаардагдах худалдан авалт мөн хамаарна. Бизнесийн талын үйл ажиллагаанд харш байх бололтой.


Хилэнц

Долоо хоногийн эхээр арилжаа наймаа хийх, аливаа шинэ уран бүтээл, ажил үйлчилгээ эхлэхэд таатай бус байна. Агаарын даралт, бусад зүйлээс хамаараад бие тавгүйтэх, уцаар хүрэх зэрэг зүйлүүд ажиглагдана. Иймээс эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулаарай. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд амжилт ололтоор дүүрэн байна. Олон хүмүүсийн санал шүүмжлэлтэй холбоотой сайжруулалт, шинэчлэлт хийх ажил таны толгой дээр ирнэ. 

Долоо хоногийн дундуур танаас шалтгаалахгүй зарим нэг асуудал үүсэх ч эргэн засагдах хугацаа нь урт биш байх болно. Эрчүүд хийсэн бүтээснээрээ цоллуулж магтагдах болно. Ялангуяа уран бүтээлчдийн хувьд долоо хоногийн сүүлээр бүтээл арвинтай, толгой өөд татахгүй ажлын ахицтай байх болно.


Нум

Энэ долоо хоногт ажил хэргээ ахиулахын тулд тэвчээр их хэрэгтэй тул бусдын үгийг хянамгай хүлээн ав. Хувийн ахуй амьдралд гэнэтийн асуудал гарах ч удахгүй амжилттай шийдэх байх. 

Ирэх зун хэрэгжүүлэх шинэ төслөө шинэ ажил хэргийн түнш, ивээн тэтгэгчидтэй хамтран хэрэгжүүлбэл амжилт олно. Энэ цаг үед дарга удирдлагууддаа сайхан сэтгэгдэл төрүүлэх нь чухал байна. Цаг агаарын тэнцвэргүй байдлаас хамаарч бие эрхтэн сулрах, ужиг өвчин сэдрэх магадлалтай.


Матар

Энэ долоо хоногт гэнэтийн хүчин зүйлээс хамаараад удирдлага болон түншүүдтэйгээ үл ойлголцолд хүрч болзошгүй. Гадны нөлөөнд сөрөг хандлага давамгайлах магадлал өндөр байна. Хамгийн чухал гэж үзсэн уулзалт, ажил хэргээ ч түр хойшлуулахыг хичээгээрэй. 

Жижиг алдаанаас ажил хэрэг бүтэлгүйтэж, санхүүгийн алдагдал хүлээж мэднэ. Асуудлуудыг олон аргаар шийдвэрлэх боломжтой ч таныг өөрийнхөөрөө зөрүүдлэх нь алдаанд хүргэнэ. Эрүүл мэндэд бага зэрэг асуудал гарч болзошгүй. Халдварт өвчин тусч болзошгүй учир хянамгай байгаарай. Хоол ундаа зохицуулж хэрэглэхийг од эрхэс сануулж байна.


Хумх

Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож, амжилт бүтээл арвинтай байх болно. Хэзээ ч хэнд ч туслахад бэлэн байдаг чанар тань хэн нэгнийг баярлуулна. 

Ажил амралтаа зөв тохируулж, зохистой хэмжээний амин дэм авах, цэвэр агаарт гарах нь таагүй байдлаас хол байлгана. Инээд наргиантай байдалд өөрийгөө байлгаж зарим бэрхшээлийг бяцхан сорилт мэтээр хүлээн авах нь сэтгэл санааг амгалан байхад тусална. 

Долоо хоногийн сүүлээр ажил хэргийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, чухал шийдвэр гарган гэрээ хэлэлцээр байгуулахад сайн өдөр. Таныг ирээдүйтэй, таатай өөрчлөлтүүд хүлээж байна. Гэхдээ сонор сэрэмжтэй байхгүй бол хэн нэгэнд мэхлүүлэх магадлалтай. Таны сэтгэл санааг гонсойлгох таагүй мэдээг хэн нэгэн дуулгаж магадгүй.


Загас

Долоо хоногийн эхэнд материаллаг байдал болон өөрийн харилцаагаа сайжруулах гэж оролдох хэрэггүй. Сэтгэл санаа тань тогтворгүй, гутрал, бухимдалд орж болзошгүй тул аль болох тайван байдлыг эрхэмлээрэй. Албан тушаал ахих, магтаал шагнал горилох зэргийг мөрөөдөөд ч хэрэггүй. Та өөрөө хэт их улайрах юм бол нэр хүндээ сэвтээхээс цааш хэтрэхгүй гэдгийг санаарай. 

Долоо хоногийн дундуур биеийн байдалдаа анхаарал хандуул. Уур бухимдлаас зайлсхий, өөх тостой хоолноос татгалзаарай. Богино хугацааны аялал төлөвлөж оюун санаагаа, тархиа амрааж өөртөө эерэг эрч хүчтэй энергийг хуримтлуулаарай. Дотнын найз нөхөд, хайртай хүмүүстэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүл. 

Харин долоо хоногийн сүүлээр сайн таньж мэдэхгүй хүмүүсээс зай барьж холхон байхыг анхааруулж байна.