2020 оны нэгдүгээр сарын 13-19-нийг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Долоо хоногийн эхээр дээд удирдлагатай харилцах харьцааны учрыг олохоос зайлсхийх ба хэн нэгэнд өртэй үлдэхгүй байхыг хичээгээрэй. Магадгүй та санаанд оромгүй хэн нэгний ойлголцол, дэмжлэгийг олж харах болно. Энэ өдрүүдэд амрагийн явдал удаан үргэлжлэхгүй гэж одод сэрэмжлүүлж байна. Сэтгэл зүйн таагүй байдал, мэдрэлийн ачаалал ихийг авна. Ингэснээр архаг хууч өвчин сэдрэнэ. Сэтгэлийн огцом өөрчлөлт гарах, тавгүйтэл үүснэ. 

Долоо хоногийн дундуур амьдралын эрч хүч буурах магадлалтай. Бухимдаж, илүү ихээр ядарч, айж түгшсэн мэдрэмж өсөн нэмэгдэнэ. Энэ үед та юу ч хийх гэсний хэрэггүй. Ойр дотныхон таныг үнэлж, хүндлэн дээдэлнэ. Ажил хэрэг бүтээхэд таны өөдрөг сэтгэлгээ, мэдрэмж их нөлөөлөх болно. Долоо хоногийн сүүлээр эмчилгээ хийлгэх, хүүхэдтэй болох, биеийн ачаалалтай ажил хийх зэрэгт тааламжтай. Мөн тансаг овортой бараа, модон бус тавилга худалдаж авахад тохиромжтой байна.


Үхэр

Долоо хоногийн эхэнд таньд хэрэг болохуйц бүтээлч санаа төрнө. Өөрийн тэрхүү санааг өөртөө хадгалах гэсний хэрэггүй. Та түүнийгээ бусдад хэлэхгүй л бол хэн ч таныг бүтээлч сэтгэлгээтэй гэдгийг ойлгохгүй. Мөнгө санхүүгийн тал дээр удахгүй сайхан мэдээ дуулна. Таны хийж буй бүтээлч ажил тань амжилтыг дагуулна. Хосуудын харилцаанд асуудал гарна. Магадгүй энэ бүхэн таны завгүй байгаагаас болсон байж мэднэ. Ганц бие хүмүүс болзоонд явах бөгөөд хэдийгээр тэр хүн танд таалагдсан ч түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсэх болно. 

Долоо хоногийн дундуур бүтээлч авьяас тань нэмэгдэн, барилга барихад таатай байна. Эрчүүдийн хувьд олонд танигдах, нэр хүнд нь өсөх хандлага ажиглагдаж байна. Эмэгтэйчүүд минь хувьд ямар нэгэн асуудалгүй сэтгэл санаа бүрэн дүүрэн өөдрөг сайхан байна. Долоо хоногийн сүүлээр томоохон хэмжээний бэртэл гэмтэлд өртөж болзошгүй мөн төлөвлөөгүй зардал гаргана. Тиймээс жижиг зүйлээс эхлэн бүгдийг шалгаарай. Хувийн амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийхийг та хүснэ. Гэхдээ яарсны хэрэггүй аяндаа цаг хугацааны явцад өөрчлөлт аяндаа ирнэ.


Хамтатгах

Ажил төрлийн болон хувийн амьдралын хөгжил цэцэглэлтэнд шинэ эрин үе эхлэх бололтой. Долоо хоногийн эхээр таны хувьд хувийн амьдрал нь хоёр дахь төлөвлөгөөнд орно. Хайртын чинь сэтгэл гундуу байх бөгөөд гол шалтгаан нь хэрүүл маргаан, ажил ихтэй байдал, хардалт байх болно. Шинэ танил туслахууд таны төлөвлөсөн ажил хэргийг бий болгоход туслана. Ажил хэрэгч байдал, бүхнийг чухлаар хүлээн авах зан нь хүлээгдэж буй үр дүнг авчирна. 

Долоо хоногийн дундуур хурал зөвлөгөөн, уулзалт хийх гэж төлөвлөсний хэрэггүй. Ойр дотныхонтойгоо уулзсанаар асар их энерги хуримтлуулж авна. Зарим нэг ачаалалтай үе ард хоцорч таны эрч хүч аажмаар дээшилсээр байна. Сэтгэл сэргэж урам зоригтой байх нь. Тушаал ахих, амбиц хөөсөн нэгний увайгүй үйлдэл нь дарга болон олон хамтрагчдын дургуйцлийг хүргэж харилцааны асуудал үүсгэхэд хүргэнэ. Нийгэм, улс төрийн хүндрэлтэй байр байдал таны сэтгэл зүй, ертөнцийг үзэх үзэлд ихээр нөлөөлнө. Улс төрийн амьдралд болж буй үйл явдлууд, олон нийтийн сүлжээгээр өгөх мэдээллийг сонирхох сонирхол өсөн нэмэгдэнэ.


Мэлхий

Долоо хоногийн эхээр таны хувьд гэр бүлийн таатай нийлэмжтэй харилцаанд, үр тогтох, хурим хийхэд сайн байна. Амьдралын эрч хүч, сексийн байдал, хувийн дур булаам чанар өндөр түвшинд байна. Материаллаг байдал ялимгүй тоглоомонд хожих эсвэл азтай худалдан авалт хийх магадлалтай. Оддын байрлал нь худалдааны ажиллагаанд амжилт амлаж байна. Бүх санаагаа хэрэгжүүлэх боломж гарч ирнэ. Аливаа хүч шаардсан, ухаан шаардсан ажлыг та төвөггүй хийх эрч хүчтэй байна. Энэ нь танд амжилтыг авчирах болно. 

Таны хувь заяанд гэнэтийн эргэлт гарна. Амьдралын эрч хүч тань дүүрэн байна. Уран бүтээлийн ажил онгод хөглөгдөх, өөрийн нуугдмал авьяасаа нээх, сэтгэлийн мухарт нууцханаар бодож мөрөөдөж явсан зүйлээ хийх зэрэг нь таныг жинхэнэ аз жаргалд умбуулан цаашлаад амжилтад хүрэх болно. Харин долоо хоногийн сүүлээр хэрэглээгээ багасгах уран бүтээлийн идэвхээ бууруулах, өөрийн бодол санаа, мэдрэмжээ нягтлах нь илүү хэрэгтэй байна.


Арслан

Долоо хоногийн эхэнд төлөвлөгдсөн олон нийтийн болон хувийн уулзалтууд урт хугацаанд үргэлжилж мэднэ. Энэ нь албан тушаалын шат ахих, санхүүгийн амжилтад хүрэх суурь болж мэдэх юм. Та ямар ч ажил барьж авсан бүтэмжтэй, гэхдээ нэмэлт хүч гарган ажиллах хэрэгтэй. Эсвэл ажлын түншүүд, ивээн тэтгэгчдийн тусламж авах хэрэг гарна. Арилжаа наймааны асуудалд идэвхтэй хандах хэрэггүй. Төрийн байгууллагад хандах, дээд удирдлагатай уулзах гэж байгаа бол биеэ барьж, тэвчээртэй байхыг хичээ. 

Долоо хоногийн сүүлээр тооцоогүй гэнэтийн зарлага гаргахаас сэргийл одоохондоо таны түрийвч нимгэн байгаа. Энэ ордны хүүхэд болон гэр бүлийхэн амжилтаар дүүрэн байна. Таны бодол санаа цаг үеэ олсон, оновчтой байх учир нэр хүндэд тань сайнаар нөлөөлнө.


Охин

Долоо хоногийн эхэнд өндөр үнэтэй, тансаг бараа худалдаж авахгүй байхыг одод зөвлөж байна. Сэтгэлийн догдлолоо дарж аливаад хэвийн байдлаар хандахыг хичээ. Их эрч хүчтэй байх тул энэ өдрүүдэд эрсдлийг төвөггүйхэн даван туулах болно. Харин долоо хоногийн дундуур холын аялал, албан томилолтоор явахаар төлөвлөснийг гүйцэлдүүлэх гэж хүсэхийн хэрэггүй. Мөнгө санхүүгийн хувьд алдагдал гарч мэдэх тул өөрийн төсвийн талаар маш сайн эрэгцүүлэн бодоорой. 

Долоо хоногийн сүүлээр шинэ нээлт хийх, гэнэтийн эргэлт гарах буюу сансрын энерги хувиран өөрчлөгдөх болно. Аян замд гарах, танихгүй хүмүүстэй харьцахаас зайлсхий. Мөн хоолны хордлого болохоос сэргийл. Их ажиллах, эрүүл мэндийн байдлаа үл хайхарснаас болж мэдрэлийн ядаргаа тусч, өвчилж болзошгүй.


Жинлүүр

Долоо хоногийн эхэнд худалдаа наймаа, худалдан авалт хийхэд таатай. Эцэг эх болон төрөл садан, ойр дотны хүмүүстэй хийсэн зөрчилдөөнийг сайнаар зохицуулахыг хичээгээрэй. Ухаалаг байж харьцаандаа анхаар. Энэ өдрүүдэд чухал шийдвэр гаргах шаарлага тулгарна. Өөрийн хүсэл сонирхлоо ухаалгаар дүгнэх, хамтрагч болон гэр бүлийн гишүүддээ тавих шаардлагаа үнэлж дүгнэх хэрэгтэй болно. Эмэгтэйчүүд өөрийнхөө ажлын хамтрагчийг анхааралтай ажиглан харж байхаас гадна өөрийн харилцааг ахин эргэн харах шаардлагатай. Учир нь аливаа алдаа дутагдал, худал хуурмаг нь таагүй зүйлсийг араасаа дагуулах болно. 

Долоо хоногийн дундуур эрчүүд дур булаамаар шинэ хүнтэй танилцаж магадгүй. Гэвч хайр сэтгэлдээ ялалт байгуулах гэж битгий яар. Ажил алба, хувийн амьдралд алдаа гаргахаас болгоомжил. Эрч хүч бага байх тул удирдлага, ажлын түншүүдтэйгээ харьцахаас зайлсхийсэн нь дээр. Аливаа тулгамдсан асуудалд яаран шийд гаргасны хэрэггүй, зөвшилцлийг хайх хэрэггүй, бүгдийг урсгалд нь орхи, хувь заяа нь яахыг өөрөө хэлж өгнө.


Хилэнц

Долоо хоногийн эхний өдрүүд таны хувьд шинэ нээлттэй, азтай байх ба энэ нь амжилтанд хүрэх алхам болно. Бүтээж туурвих онгод хийморь нь дотоод хүч чадлаа нээж илрүүлэхэд хүргэх бололтой. Байж болох бүх боломж бололцоог тооцож, бодож олсноор төлөвлөснөө хийж, зорьсон зорилгодоо хүрч чадах болно. Эмэгтэйчүүд шинэ хүнтэй танилцана. Энэ нь цаашлаад нэг насны ханиа сонгох шаардлага тулгарна. 

Долоо хоногийн дундуур дарга удирдлага, болон бусад нөлөө бүхий хүмүүс, хамтрагчтайгаа харьцах аливаа харилцаандаа болгоомжтой ханд. Биеийн хүчний гэхээсээ оюуны ачаалал ихтэй өдрүүд өнгөрнө. Сэтгэл санааны хувьд авах хэт ачааллыг үл харгалзан бүх саад бэрхшээлийг зайлшгүй даван туулах хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр ямар нэг идэвхтэй үйл ажиллагаа явуулах санаачлагыг гартаа авахгүй байхыг од гарагс зөвлөж байна. Эхэлсэн ажил хэрэг амжилтгүй болох нигууртай. Ядарсан тархи болон биеэ сайхан амраасны дараа хэн нэгний тусламж дэмжлэггүй өөрийн хүчээр ажиллаж хөдөлмөрлөх нь чухал байна. Гэнэтийн зочин хүлээж авах магадлалтай.


Нум

Та зөвхөн өөрөө өөртөө л итгэж найд, хамтран зүтгэгчдийг түшиглэж тулах гэсний шаардлагагүй. Ойр дотны хүмүүсээс тусламж дэмжлэг хүлээхийн ч хэрэггүй. Мэргэжлийн салбарт амжилт дагуулах ба энэ нь танд хангалтгүй мэт санагдана. Түр орхисон төсөл дээрээ дахин ажиллавал ашиг олох боломжтой. Ахмад настан, төрөл төрөгсөд ба хүүхдүүдтэй харьцахдаа ихээхэн тэвчээртэй, бодлоготой байх хэрэгтэй. Бүх зүйлд алтан дундажыг баримтлах хэрэгтэй. 

Долоо хоногийн дунд үед таныг өөд нь татах хэн нэгний дэмжлэгийг мэдрэх ба энэ нь танд өөртөө итгэх итгэлийг өгч, бүх зүйлийн учир учгийг олоход тусална. Ертөнцийн тухай өвөрмөц ойлголт тань сэтгэл санааг улам өөдрөг сайхан болгоно. Найз нөхдөөс тусламж ав, эс бөгөөс та амжилтад хүрэхгүй. Эхний үед үйл явдал таны хүссэнээр өрнөхгүй байж болно.


Матар

Долоо хоногийн эхэнд холын аялал, албан томилолтоор явахаар төлөвлөснийг гүйцэлдүүлэх гэж хүсэхийн хэрэггүй. Мөнгө санхүүгийн хувьд алдагдал гарч мэдэх тул өөрийн төсвийн талаар маш сайн эрэгцүүлэн бодоорой. Шинэ танилтай танилцах бөгөөд түүнд өөрийгөө ямар их ашигтай, гайхалтай хүн болохыг мэдрүүлж чадна. Таны бусдыг удирдах чадвар өндөр байгаа бөгөөд тэднийг ойлгож чадвал амжилтад хүрэх болно. 

Долоо хоногийн дундуур холбоо харилцаа тогтоох, ямар нэгэн асуудлаар хэн нэгэнд хандах, үл хөдлөх хөрөнгөтэй болоход таагүй. Бүх зүйлд анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй байдлаар хандахыг сануулж байна. Ажил хэргийн хувьд ч хувийн амьдралдаа ч тэр. Ганц бие хүмүүс хайр дурлал эсвэл нийгмийн байдалдаа зарим нэг өөрчлөлтүүдийг хийх болно. Шинэ санаа төслүүд биелэлээ олж эхлэх бөгөөд энэ бүхнийг дуусгахын тулд та хамаг эрч хүчээ зарцуулах болно. Харин долоо хоногийн сүүлээр орон гэрээ тохижуулж дээшлүүлэх, томоохон эд зүйлс худалдан авах, харилцаа холбоо мөн бичиг баримттай зүйлд ээлтэй.


Хумх

Долоо хоногийн эхэнд таны амьдралд гэнэтийн өөрчлөлт шинэчлэлт болох магадлалтай. Энэ нь таатай мэдээ дуулахаас эхлэж гэнэтийн бэлгээр үргэлжилж бүгдийн хүндэтгэл хүлээх зэрэг олон онцгой үйл явдлууд үргэлжилнэ. Энэ өдрүүдэд ажил төрөл, орон байр, сууцаа солих асуудлаар дээд удирдлага болон олон нийтийн байгууллагуудад хандахад тааламжгүй. Найз нөхөдтэйгээ хамт цагийг өнгөрөөх буюу гэр бүлийн харилцааг бэхжүүлэхийг хичээ. Ганц бие хүмүүсийн хувьд дотно харилцааг бий болгоход таатай. 

Долоо хоногийн дундуур төлөвлөсөн ажлууд хойш тавигдаж хувийн ажил тэр дундаа ойр дотны хүмүүсийн асуудлууд таны анхаарлын төвд байх болно. Хувийн болон гэр бүлийн харилцааны бат бөх байдлыг хангах үүднээс хувь заяа танд ээлжит шалгуур, сорилтыг илгээж байна. Жижиг бэртэл гэмтлээс өөрийгөө хамгаал.


Загас

Долоо хоногийн эхэнд оюуны хөдөлмөр эрхлэгчид, суралцагчидад таатай. Амьдралын эрч хүч хувийн амьдралд таатайгаар нөлөөлнө. Таны бодолд элдэв янзын олон зүйлс эргэлдэх бөгөөд энэ нь таны ажлын үр дүнд багагүй нөлөөлнө. Магадгүй та эцэг эх, найз нөхөд, ойр дотныхноосоо санхүүгийн туслалцаа авахыг үгүйсгэхгүй. Та бусадтай харьцахдаа болгоомжтой ханд. Зөвхөн өөрийн тань биеэ авч байгаа байдлаас хамаарч эсрэг хүйстэнтэй харьцах харьцаанд сэтгэл хөдлөл нөлөөлнө. Эргэлзэж цаг алдсаны хэрэггүй, өөрт хэрэггүй асуудалд анхаарлаа хандуулахын хэрэггүй. 

Долоо хоногийн дундуур та зорилтот үйл ажиллагаандаа аль болох хамтарч хамтын хүчээр хийхийг эрмэлзээрэй. Хамтарч ухаан сийлбэл илүү амжилтанд хүрэх болно. Харин долоо хоногийн сүүлээр хөндлөнгийн хүмүүстэй зөрчилдөх магадлал өндөр байгаа тул болгоомжтой бай. Түүнчлэн хулгай дээрэмд өртөх, бэртэл гэмтэл авахаас сэргийлээрэй. Магадгүй ачаалал бүхий ажил эсвэл өөрийн эрүүл мэнддээ анхаарал тавих хүсэлтэй байх нь биеийн байдалд муугаар нөлөөлж болно.