2019 оны 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх долоо хоногийн өрнийн зурхайг хүргэж байна.

Хонь

Од эрхсийн холимог хандлага давамгайлна. Таны зан ааш хувирч бодлогогүй ааш гаргах магадлалтай. Амьдралын энгийн хэвшмэл байдлаас зугтах болно. Таагүй байдлаас болж өөрийн үүрэг хариуцлагаас зугтааж болохгүй. Гэвч та туйлын болгоомжтой хандахгүй бол алдаа их мөнгөөр хэмжигдэж болзошгүй. Уран бүтээлч хүмүүсийн эрч хүч нэмэгдэх бололтой. 

Та оюунлаг байх учир сэтгэл зүйн шинэ төвшинд очихыг эрэлхийлнэ. Хайр дурлалын хүчтэй мэдрэмжид таатай байх болно. Танд бусдын өвөрмөц ялгаатай байдлууд ихээхэн сэтгэгдэл төрүүлнэ. Таны халамжтай зан сайхан сэтгэл хайрын холбоог улам гүнзгийрүүлж, хосууд халуун дотно харилцаатай байна.


Үхэр

Чухал уулзалт юмуу хэлэлцээр нь таны ирээдүйд ашигтай байх үр дүнг бий болгоно. Авсан зээлийнхээ тайлан тооцоог шалгаж, орлого зарлагаа зохицуулах үе байна. Хэрэв та сэтгэлээр унасан бол өөрийгөө өрөвдөхийн оронд энэ үеийг хурдхан даван туул. Хамаатан садан, хөршүүдтэйгээ хууч хөөрөлдөж суусан ч болно. Хэн нэгэнтэй тааралдвал амин яриа өрнүүлэх саналаас бүү татгалзаарай. Ганц бие хүмүүс гадагшаа гарч, шинэ танилтай болохыг зөвлөж байна.


Хамтатгах

Долоо хоногийн эхээр од эрхсийн нөлөө таны санаандгүй зардлаа зохицуулахад тусална. Санхүү, мөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд амар байх болно. Гэхдээ дэмий сонголт, түр зуурын шохоорхол зэрэг нь таны орлогыг салхи мэт үлээж болзошгүй. 

Долоо хоногийн сүүл рүү тооцоолж байсан цалингаа нэмүүлэхээр дарга нарт хандах эсвэл ямар нэгэн чухал хэлэлцээр хийх, санал оруулах зэрэгт тохиромжтой. Хамтрагчтайгаа өрсөлдөх байдал нь цаашид хамтран ажиллах боломжгүй байдлыг үүсгэнэ.


Мэлхий

Энэ долоо хоногт эрүүл мэндийн асуудал таны хувьд нэн тэргүүнд тавигдаж эхлэх бололтой. Зүгээр сууж биеэ зовоохын оронд эмчид хандан, ямар арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг судал. Уран бүтээлч хүмүүст шинэ санаа онгод орж, ой санамж сэргэн идэвхтэй ажиллана. Үл хөдлөх хөрөнгө худалдаа наймаа хийх, мөнгөө өсгөхөд тохиромжтой. 

Хайр сэтгэл таны хувьд эн тэргүүний зүйл мэт санагдахгүй бол сэтгэл зүрхээ олж чагнах мэдрэмж дутсаных болов уу. Хэрэв та нэг хийсэн зүйлээ дахин хийх шаардлагатай болбол уур уцаараа дарж уучлал гуйх сэтгэлийн тэнхээтэй бай.


Арслан

Долоо хоногийн эхээр сургалт болон ажлын төлөвлөгөөнүүд ирээдүйн үйл хэрэгтээ зөрчилдөнө. Хэрвээ та үүнийг шийдэхгүй бол ажлын ачаалал их болно. Нэрэлхүү эсвэл бардам зандаа хэт автаад хэрэггүй. Ажлын цагаас илүү цагаар ажиллах шаардлага гарсан ч өөртөө тав тухтай орчинг бүрдүүл. Жижиг сажиг үүрэг даалгавруудыг бусдаар хийлгэ. 

Долоо хоногийн сүүл рүү эрч хүчээ ашиглан таны санааг зовоож байсан татвар эсвэл өр ширтэй холбоотой санхүүгийн асуудлуудаа шийдэх хэрэгтэй. Ид шидэд итгэхгүй байсан ч өөрөө өөртөө гэнэтийн бэлэг барь. Оюутан сурагчид сайн суралцахын тулд гадуур дэмий сэлгүүцэх хэрэггүй.


Охин

Ажилдаа амжилт гаргахыг хүссэн хүмүүс таатай өөрчлөлт хийнэ. Од гарагс таны мэргэжлийн ажлыг гэрэлтүүлж байна. Танд ажлын санал ирж магадгүй. Авсан үүргээ сайн зохион байгуулж, цаг тухайд нь амжуулахыг хичээ. Гэр орныхон болон хамт олонтойгоо харьцахдаа биеэ барьж байхгүй бол буруудсан харьцааг сэргээх гэж удна. Эрчимтэй ажиллах таны хүсэл бусдыг хурцлан, нэлээд олон өөрчлөлтийг хийнэ. 

Техник, тоног төхөөрөмжтэй ажиллахад засч сэлбэх шаардлага гарч магадгүй. Та бусдаас тусламж дэмжлэг авах бол бүү тээнэгэлз. Та ойр дотнын хүмүүстэйгээ сэтгэл доторхоо хуваалцах хүсэл төрнө. Та хэт бардам зан гаргаж байсан байж магадгүй. Харин цаашид зугаа цэнгэл хэт их хөөцөлдвөл эвгүй байдалд орооцолдож болзошгүй шүү.


Жинлүүр

Энэ долоо хоногт шинэ хүнтэй нөхөрлөхдөө болгоомжтой ханд. Хайр дурлалын асуудал таагүй өрнөх бололтой. Та гэр бүлийн амьдралдаа санаа зовно. Гэрийн ажил болон албан ажил хоёроо зэрэг амжуулах гэж их хичээх хэрэгтэй болно. Орчин тойрныхоо хүмүүст муу зөн, айдсаараа бүү гомдолло. 

Харин өөрийгөө болон орчныхоо хүмүүсийг сэтгэл санаагаар дэмжин тэтгэж байх хэрэгтэй. Жолоо барихдаа осол гаргахаас болгоомжил. Хэт их итгэвэл залилагдах магадлал их байна. Тиймээс хэнтэй ч харилцсан болгоомжтой бай. Эрүүл мэнддээ анхаарч, амьдралын дэглэмээ өөрчил.


Хилэнц

Хамтран ажиллагчтайгаа илүү найрсаг харьцаа тогтоох гэсэн таны оролдлого байдлыг хурцатгаж ч болзошгүй. Та жирийн үед хийдэггүй байсан зүйлээ хийхэд хүрвэл болгоомжтой бай. Бусдыг удирдах чадвар тань дээшилнэ. Таны урам зоригтой байдал, аливаа зүйлийг хийх гэсэн бүтээлч байдал тань хамт олныг уриална. Таны санаа үнэтэй учраас ашигтай наймаа хийх боломж бололцоо олдоно. Зарим тодорхойгүй ажлын хуваарьтаа өөрчлөлт хий. 

Харин долоо хоногийн сүүл рүү сэтгэл хөдлөлөөс болж та тогтворгүй байх нь. Та хувийн амьдралаа олны хүртээл болгож болзошгүй. Нийтийн сүлжээгээр бүхнээ дэлгэх талаар сайн эргэцүүл. Нэн ялангуяа хайртай хүнээ хуурч мэхэлдэг байсан бол мөн хэрвээ гэр бүлийн харьцаа ярвигтай байдаг бол үүнд дурлах нь юу л бол.


Нум

Энэ долоо хоногт хайрын харилцаа бүрхэг байна. Харин албан тушаал ахих алхам хийж буй хүмүүс хүлээж байсан сайхан мэдээ авна. Хөрөнгийн зах зээлтэй холбоотой асуудал хөөцөлдөж байгаа бол санхүүгийн байдлаа сайтар шалга. 

Ажилд орох хүмүүс өргөдөлдөө өөрийн мэдлэг чадвар болон уг ажилтай холбоотой туршлагынхаа талаар илүү их нэмж бичвэл ажилд орох магадлал өсөх болно. Мөрөөдлөө биелүүлэх боломжгүй мэт зүйлтэй тулгарна. Өмнөх алдаанаас болж асуудлууд үүсэх болно. Ойр дотныхоо хүмүүсийнхээ үгийг анхаарч, зарим зүйлд буулт хий.


Матар

Энэ долоо хоногт ганц бие хүмүүс боломжийн хүнтэй учирч магадгүй ч гаднах төрхөд нь хууртаж дотоод сэтгэлийг нь танилгүйгээр алдаа гаргаж болзошгүй байна. Та хямрал, үл ойлголцолд хүргэх мэтгэлцээн маргаанд оролцолгүйгээр цагийг өнгөрөөх нь дээр. Өөрийгөө хайртай хүмүүстээ илүү их цаг зарцуулахын тулд юу хийх ёстойг бодож тунгаа. Хувийн амьдралдаа анхаарал тавих цаг гаргах хэрэгтэй. Таны хайр дурлалын явдлыг хязгаарлаж байгаа хүчин зүйл сэтгэлийг улам тавгүйтүүлэх хандлагатай байна. Гэнэтийн аз амжилтыг хүсэлгүй өөрийнхөө ирээдүйд итгэ. Орчин нөхцөлөө өөрчлөх нь таны сэтгэлийг сэргээнэ.


Хумх

Хамт олонч сэтгэлгээтэй хумхын ордныхон улс төрийн бүлэглэл, эсвэл буяны байгууллагад нөлөөтэй болохыг хүсч магад. Оролцох үйл явдлын үр дүнд таны нэр нөлөө ямар хурдан өсөхийг хараад өөрөө ч гайхах болно. Хувийн мэдээллээ хэн нэгэнд илэрхийлэх шийдвэр гаргахаасаа өмнө сайтар бод. Танд тун удахгүй тушаал дэвших боломж гарна. Хэрвээ та анхаарал болгоомжтой байж чадвал зарим асуудлыг маш амархан шийдвэрлэж чадна. Сэтгэлийн хөдөлгөөн давамгайлах хандлагатай бөгөөд мөн эрч хүчээр дүүрэн байх магадлалтай. 

Долоо хоногийн сүүлээр эрүүл мэнддээ анхаарлаа хандуулахыг зөвлөе. Гадна орчинд санаа тавихаас өмнө гэр бүлийн асуудлаа шийд. Хайртай хүнээ хүнд нөхцөл байдалд оруулах, санааг нь зовоох зэргээс сэргийл.


Загас

Энэ долоо хоногт сэтгэл хөдлөл ихтэй байна. Дарга удирдлагаас зэмлэл хүртэх магадлалтай. Таны идэвх зүтгэл нэмэгдэнэ. Гэрээ хэлэлцээрээс болж сүүлийн үед санаа зовж байсан зүйлийн талаар шинэ мэдээлэл ирэх магадлалтай. Ажил хэрэг зугаа цэнгэлийг хослуулах нь ашигтай туршлага болох болно. 

Уран бүтээлч хүмүүс хийсэн ажлаа ил гаргахад тохиромжтой цаг. Та нийгмийн сайн сайхны төлөөх хөдөлгөөнүүдийг сонирхож магадгүй. Дэлхийн байгаль экологид хор учруулж байгаа зүйлстэй тэмцэх хүсэл төрөх болно. Оюун санаагаа зөв зүйлд төвлөрүүлэх нь мэдлэгийн цар хүрээг тэлнэ.