Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа төрийн үйлчилгээний болон төрийн тусгай алба хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдсан Онцгой байдлын байгууллагын 95 алба хаагчид өчигдөр батламж гардууллаа.

Дэлхий дахинд тархаад байгаа коронавируст цар тахалаас эх орон, ард түмнээ хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Улсын Онцгой комиссын Шуурхай штаб, тусгаарлах байр, хяналтын цэгт 21-110 хоног үүрэг гүйцэтгээд байна. Түүнчлэн ОБЕГ-ын харьяа Давтан сургалт, сургалт сэргээн заслын төв-113 дугаар ангийн алба хаагчид 02 дугаар сарын 23-аас өнөөдрийг хүртэл 450 хүнд тусгаарлан ажиглах үйлчилгээг үзүүлээд байгаа юм.