Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хур тунадас орохгүй, салхи шуургатай байх тул ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байна. 

Дөрөвдүгээр сарын 08-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Байдраг голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор өдөртөө 5-10 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 11-16 градус дулаан байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг  нутгаар 2-7 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, Хараа, Ерөө голын хөндийгөөр 12-17 градус, бусад нутгаар 7-12 градус дулаан байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө бүх нутгаар 7-12 градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө 10-12 градус дулаан байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн нутгаар өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 9-14 градус дулаан байна. 

УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өдөртөө 10-12 градус дулаан байна.