12 дугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Хүйтэрч Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 22-27 градус, Алтайн өвөр говиор  өдөртөө 3-8 градус, бусад нутгаар өдөртөө 9-14 градус хүйтэн байна. 

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи өдөртөө баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хүйтэрч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр өдөртөө 17-22 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 13-18 градус, Хангайн нурууны өвөр бэлээр өдөртөө 6-11 градус, бусад нутгаар өдөртөө 10-15  градус хүйтэн байна. 

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө бүх нутгаар 9-14 градус хүйтэн байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Өдөртөө 11-13 градус хүйтэн байна. 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс  секундэд 6-11 метр. Дундговийн нутгаар өдөртөө 8-13 градус, бусад нутгаар өдөртөө  4-9 градус хүйтэн байна. 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10  метр. Хүйтэрч өдөртөө 14-16 градус хүйтэн байна. 


12 дугаар сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 

Энэ сарын 18-нд Хангай, Хөвсгөл Хэнтэйн уулархаг нутгаар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас, 21-нд зарим газраар цас орно. 

Салхи 18-19-нд нутгийн зүүн хагаст, 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор болон  Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.


Эх сурвалж: ЦУОШГ