УИХ-ын гишүүн Н.Оюундарь Нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ буцаан олголтын хувь 20 байсныг нэмэгдүүлж 70 хувь болгох хуулийн төсөл санаачлан Засгийн газраас санал авахаар хүргүүлээд буй.

Тэрбээр уг хуулийн төсөлтэй холбогдуулан  өөрийн албан ёсны цахим хуудас болон парламент цахим сайтад байршуулан хуулийн төсөлтэй холбоотой санал асуулгыг ард иргэдээсээ авч байгаа аж. Мөн тэрээр НӨАТ-ын буцаан олголтын хэмжээг нэмэгдүүлснээр иргэдийн зүгээс байгууллага, аж ахуйн нэгжид тавих хяналт сайжирна гэв.

Гадны улс орнуудад НӨАТ-ын буцаан олголт харьцангуй өндөр байдаг аж. Тухайлбал Швейцарьт 7.7, Японд 8, Люксембург 17, Герман 19, Англи, Австри, Монакод 20, Португаль, Грек 23, Дани, Испани, Норвег, Швед зэрэг оронд 25 хувийг буцаан олгодог тогтолцоотой.

Хэрэв хуулийн төсөл дэмжигдвэл 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх юм.

Иргэн та энэхүү хуулийн төсөлтэй энд дарж танилцан саналаа өгнө үү