2020 оны хоёрдугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр олгож эхэллээ. Хоёрдугаар улирлын буцаан олголтоор нийт 901.615 иргэнд 38.2 тэрбум төгрөгийг дансаар нь буцаан олгох аж. 

Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар "2020 оны 2 дугаар улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өнөөдөр олгож эхэллээ. Коронавирусын цар тахлын үед татварын хуулийг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмрээ оруулж байгаа цахим төлбөрийн баримтын системд бүртгэлтэй аж ахуйн нэгж, нийт иргэддээ талархал илэрхийлье" хэмээлээ.