УИХ-ын гишүүний албан үүргээ орхисон Н.Номтойбаярыг МАН нь 2020 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй нь тодорхой болсон. Үүнийг ч тэрбээр өөрөө хэлж, гэсэн хэдий ч улс төрийг орхихгүй" хэмээн мэдэгдсэн билээ.

Тэрбээр улс төрийн амьдралаас хөндийрсөн цаг хугацаагаа хоббигоо хөгжүүлэхэд зарцуулж байгаа бололтой.

Nomt engineering” автоклубын хамт Данийн армиас актлагдсан unimog-т механик болон дизайны модификац хийж дууссан талаараа жиргэжээ. Тэрбээр дараагийн хэд хэдэн төсөл дээр ажиллахаар шийдээд байгаа аж. 

Энэ тухайгаа Н.Номтойбаяр "Би ямар морь уяж, мөрийтэй тоглох биш ийм юманд л цаг, зардлаа барж байна даа" хэмээн бичжээ.

Сонирхуулахад тэрбээр Монголын бартаат замын авто спортын холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг юм.