ИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх шийдвэр гаргасан билээ.

Уг асуудал дээр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр твитер хуудсаараа дамжуулан байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр "Халдашгүй байдлын дэд хороо хуулийн хүрээнд нотлох баримт дээр тулгуурлах биш, улс төрийн шийдвэр гаргадаг юм байна. Надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй. Одоо их хурлыг нээлттэй явуулах хэрэгтэй" гэсэн байна.