НИТХ-ын өнөөдрийн хуралдаанаар хотын даргаар хэнийг томилохыг хэлэлцэх учиртай. НИХТ-ын хуралдаан 11.00 цагт эхлэх товтой байсан ч нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид намынхаа байранд хуралдаж байна. Дараа нь нэр дэвшигчийг МАН-ын Удирдах зөвлөлөөр мөн хэлэлцэнэ гэх үндэслэлээр хуралдааныг 15.00 цаг хүртэл хойшлуулсан.

Тэгвэл нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид болон МАН-ын Удирдах зөвлөлийн олонхын саналаар НИТХ-ын дарга С.Амарсайханыг хотын даргад нэр дэвшүүлэхээр болжээ.

Гэвч яг одоо буюу 15.15 цагийн байдлаар НИТХ-ын төлөөлөгчдийн ирц бүрдээгүй учир хурал эхлээгүй байна.

Хуулийн хүрээнд хотын даргад нэр дэвшигчийг тодруулах сүүлийн өдөр нь өнөөдөр юм.