Дунд голын арын замаас Нарны гүүр хүртэлх замыг өнөө оройноос хаана.

Тодруулбал, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Дунд голын арын авто зам буюу “Уран  ган” ХХК-ийн урд талаас Нарны гүүр хүртэлх 0,5 км авто замыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны 21:00 цагаас 10 дугаар сарын 26-ны 21:00 цагийн  хооронд хааж_  зам засварын ажил хийнэ.

Иймд жолооч нар тус хугацаанд бусад авто замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас анхаарууллаа.