"Налайхын зам" буюу Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км автозамын хөдөлгөөнийг өнгөрсөн сарын 4-нд нээсэн.

Тус 20.9 км авто зам нь бетонон тусгаарлах зурвастай, сөрөг хөдөлгөөнтэй 4 эгнээ авто зам юм. Мөн хуучин товчоо болон Хонхор тосгон руу эргэх Т хэлбэрийн уулзвартай,  хуучин товчооны уулзвар нь гэрэл дохиотой, буцаж эргэх 5 хэсэгтэй, явган хүний 5 гарцтай, гэрэлтүүлэгтэй.

Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын  уулзвар хүртэлх 20.9 км авто зам нь суурингийн доторх зам бөгөөд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу цагт 60км-ээс хэтрүүлэх хориглоно.

Гачуурт, Улиастай, Ургах наран хороолол руу зорчих иргэд, жолооч нар зориулалтын тэмдэг, тэмдэглэлтэй, зөвшөөрөгдсөн хэсэгт буцаж эргэн  зорчино.

5.33 буюу хөдөлгөөний чиг заасан мэдээлэх самбар тавигдана гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.