18 дахь удаагийн Азийн спортын наадмын жүдо бөхийн тэмцээний эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, МУГТ М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ. Энэ бол монголчуудын авч буй 11 дэх медаль юм.

Тэрбээр Тайванийн тамирчин Гао Жунюньтэй эхний тулаанаа хийж, 10:0-ээр хожсон ч хагас шигшээд БНСУ-ын жүдоч Жеонг Бокиеонд ялагдсан юм. Харин медалийн төлөө БНАСАУ-ын бөхтэй барилдаж, даралтаар цэвэр ялснаар хүрэл медаль хүртлээ. Өмнө нь М.Уранцэцэг ДАШТ-ий хүрэл медальт, БНСУ-ын бөх Жон Бо Кеонтой учраа таарч байсан удаатай. Тэд Риогийн олимпын хагас шигшээд өрсөлдөхөд М.Уранцэцэг санамсаргүйгээр хориотой үйлдэл (өмдөнд нь гар хүрсэн) хийн, ялагдаж байсан юм.