УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөллөө.

Чөлөөлөх эсэх асуудлаар гишүүд үг хэлсний дараа "Түүнийг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөхийг дэмжиж байна" гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон  42 гишүүний 24 нь буюу 57.1 хувь нь дэмжив. Улмаар Н.Баяртсайханыг Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалаас чөлөөлөх УИХ-ын тогтоолыг баталлаа.

Монгол Улс ФАТФ-ын "Саарал жагсаалт"-д орсонтой холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нарт хариуцлага тооцож, үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргасан юм. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

Мөн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнг албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Энд дарж уншина уу.