Монголбанк 2020 оны 1 дүгээр сард 3,558 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 597 кг үнэт металл худалдан авснаас 2,960 кг-аар их буюу 5 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Монголбанк 2020 оны 1 дүгээр сард 3,558 кг үнэт металл худалдсан авсан ба үүнээс 1,747 кг нь цагаан мөнгө, 1,810 кг нь алт байсан.  Монголбанк 2020 оны 1 дүгээр сард Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 61 кг үнэт металл, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 72 кг үнэт металлыг худалдаж авсан байна.

2020 оны 1 дүгээр сард 1 грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 137,211.81 төгрөг байлаа.