NBA-ийн хамгийн сахилгагүй тоглогчдын нэг Мэтт Барнес зодог тайлахаар болсноо албан ёсоор зарлалаа. Түүний хувьд NBA-д 15 жил тоглосон бөгөөд өнгөрсөн улирал Уорриорс багтай хамт аваргын цом өргөсөн.

Уорриорс баг өнгөрсөн улиралд гол тоглогчдын нэг Кэвин Дурантыг бэртэлд алдсаны дараа Барнесыг багтаа авчирсан юм. Барнес ч хамгаалалт довтолгоон дээр жигд оролцож, өөрийн үүргийг хангалттай гүйцэтгэсэн. Улмаар улирлын эцэст сагсчин бүрийн мөрөөдөл болсон NBA-ийн аварга хэмээх эрхэм хүндтэй цолны эзэн болсон. Харамсалтай нь энэ улирал аль нэг багтай гэрээ байгуулж чадаагүй байсан юм.

Барнес 2002 оны драфтын 46 дахь сонголтоор Мэмфис Гриззлис багт очиж байсан бөгөөд карьерынхаа турш нийт 9 багт хүчин зүтгэхдээ 8.2 оноо, 4.6 самбараас бөмбөг авалт дунджилжээ.

Эх сурвалж: SPS