УИХ-ын нэр бүхий 4 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокуророос УИХ-д хүргүүлсэн гэсэн мэдээлэл өчигдрөөс цацагдаад буй.

Энэ талаар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас тодруулахад "Уучлаарай би асуултад хариулмааргүй байна.  Шалгагдаж буй асуудлын талаар мэдээлэл өгөх боломжгүй. Би юм ярихгүй байх үүрэг хүлээсэн хүн. 

УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэрэгжиж буй үед мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулна гэж үзсэн учир бид түдгэлзүүлэх саналыг УИХ-д оруулдаг. УИХ-ын гишүүн Б.Батзориг гэдэг хүн бүрэн эрхтэйгээ байгаа үед мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна. Цаашид ч учруулах болно" хэмээлээ.