ХБНГУ-ын Дрезден хотын шүүхээс мансууруулах бодис тээвэрлэж яваад саатуулагдсан дипломатч Т.Мөнхбатад гурван жил, есөн сарын хорих ял оноосон байна.

Тэрбээр, ОХУ-ын Буриад улсын Улаан-Үдэд суугаа Ерөнхий консулын газарт худалдааны атташегаар ажиллаж байсан юм. Т.Мөнхбат нь 2018 онд ХБНГУ-ын Германы зүүн өмнөд бүсийн А17 чиглэлийн хурдны зам дээр саатуулагдсан байдаг. Тухайн үед дипломатч консулын газрын машинтай явж байсан аж.

Цагдаагийн үзлэгээр түүний машинаас 150 мянган ширхэг сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл гарсан юм. Уг эм нь 40 мянган еврогийн үнэд хүрэх аж.