МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр 15.00 цагаас хуралдаж, Засгийн газрын гишүүд буюу сайд нарын томилгоог хэлэлцэж байна.

Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсзх өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл өргөн барьсан. Улмаар өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар эцэслэн баталсан.

Тус хууль, тогтоолын төсөл батлагдсанаар УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлэх Засгийн газар бүтцийн хувьд ерөнхий чиг үүргийн 6, чиглэлийн 8, нийт 14 яамтай байна. 

Бүрэлдэхүүний тухайд Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болон асуудал эрхэлсэн нийт 17 гишүүнтэй ажиллахаар болов. Мөн шинэчлэн боловсруулсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар Засгийн газар тохируулагч агентлаг 12, хэрэгжүүлэгч агентлаг 23 ажиллах юм.

Яг одоо Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайдаар томилох хүмүүсийнхээ нэрийг намынхаа Удирдах зөвлөлд танилцуулж буй аж.

Тодруулбал, дараах 16 сайдыг томилно.

Хуульд зааснаар Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулахдаа захирамж гаргана;