Мэргэжлийн хяналтын байгууллагаас улсын хэмжээнд үйлдвэрийн болон уламжлалт аргаар мал төхөөрөх, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүдэд хийгдсэн хяналт шалгалт, Олон улсын сургалттай ерөнхий боловсролын сургуулиудад хийгдсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын талаар мэдээлэл хийлээ.

Шалгагдсан үйлдвэр, цехүүдээс 13 аж ахуй нэгжээс зөрчил илэрлээ. 

Тухайлбал БГД-ийн “Номт монгол”, ЧД-ийн “Цэнгэг айс”, Баян-Өлгий аймгийн Айбарлы арыстан, Достых, Дорнод аймгийн  “Энх” хиамын, Говь-Алтайн “Баярт-Олон” зэрэг 11.6%  нь мах, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнийг тус тусдаа хадгалах агуулахгүй, технологийн урсгал зөрчигдсөн, зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, БГД-ийн “Жэй Экс Си Эс”, “Хэлти фүүдс”, Булган аймгийн “Баяндөш хайрхан” зэрэг 16 аж ахуй нэгж буюу 10.5% нь  махны үйлдвэрлэлд  хүнсний зориулалтын бус зэврэлттэй, тоног төхөөрөмж, багаж, хэрэгсэл хэрэглэж байв

Мах,  махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдийн  (бууз, банш, хиам, ангилсан мах г.м) 65 буюу 43.0% нь үйлдвэрээс гарах хаягдал түүхий эд, яс, дайврыг дахин боловсруулдаггүй, хаана нийлүүлдэг нь тодорхойгүй, бүртгэл тэмдэглэлгүй, гэрээгүй  зэрэг зөрчил илэрсэн.

Хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр цехүүдийн 36 буюу 23.8% нь бүтээгдэхүүний  шошгонд цувралын дугаар, гаж нөлөө, Е тэмдэглэгээ, хориглох заалт зэрэг хаяг шошгын мэдээллийг бүрэн тусгаагүй байжээ.

Мөн Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодлын шошгололтод тавих шаардлага MNS 6648:2016 стандарт, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12.4, 12.5 дахь заалтыг зөрчсөн байна.