ВАШИНГТОН. /AP/. Америкийн тэргүүн хатагтай нарын талаар өгүүлэх “Showtime” сувгийн цуврал кинонд Мишель Обамагийн дүрийг жүжигчин, найруулагч Виола Дэвис бүтээхээр болжээ.

Showtime” сувгийн даваа гарагт мэдээлснээр, энэхүү уран бүтээл нь Ерөнхийлөгчийн гэргий нарын амьдралыг олон нийтэд харуулах бөгөөд эхний бүлэгт Элеонора Рузвельт, Бетти Форд, М.Обама нарын талаар өгүүлэх ажээ. 


Уг цуврал хэзээнээс үзэгчдийн хүртээл болох талаар "Showtime" сувгийн мэдээнд дурдаагүй байжээ. Ташрамд дурдахад, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама гэргийн хамтаар “Higher Ground” компанийг 2018 онд байгуулж, “Netflix”, “Spotify” компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг