Лондонд өчигдөр хүчтэй аадар бороо орсны улмаас ихэнх газрууд үерт автжээ. Их Британийн ихэнх нутгаар цаг уурын аюулын тухай сэрэмжлүүлэг тараан, Байгаль орчны газраас 39 удаа сэрэмжлүүлэг өгч, анхааруулсан байна.

Ирэх сар хүртэл ширүүн салхитай, аадар бороо орох бөгөөд энэ долоо хоногт хүчтэй салхи, манан, аянга цахилгаантай бороо үргэлжлэх төлөвтэй байна. Өчигдөр хэдэн мянган зорчигч саатсан ба галт тэрэг, метроны буудлууд хүчтэй борооны улмаас усанд автан, үйл ажиллагаанд нь бэрхшээл учирчээ. 

Нийслэлд эмх замбараагүй байдал үүсгэсэн үерийн уршигт нийт дөрвөн зогсоолыг хэсэгчлэн хаахаар болсон байна.

Атлантын далайг хамарсан Хумберто хар салхины үлдэгдэл Английн өнцөг булан бүрт ирж, үерийн аюул хүмүүсийг нөмөрчээ. 

Их Британийн бусад хэсэг тэр дундаа Уилтширийн Боскомб Даунд хамгийн их хур тундас орсон байна. Цаг уурчдын үзэж буйгаар нойтон, салхитай цаг агаар үргэлжлэх ч гэсэн өчигдрийнх шиг нийт нутгийг хамарсан хүчтэй хур тундас дахин орохгүй хэмээн мэдэгджээ.




Эх сурвалж: www.dailymail.co.uk