Хотын дарга С.Амарсайхан МХЕГ,ЦЕГ-ийн албаны хүмүүсийг цуглуулан,баар,цэнгээний газруудын асуудлыг хэлэлцсэний үндсэн дээр баар,цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар дахин хаахаар боллоо.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун: Бид коронавирусээс хэрхэн сэргийлэх талаар мэдэгдэл хүргэсэн. Бид нийт 1035 ресторан,бааруудад бүгдэнд нь мэдэгдэл хүргэж, өчигдөр гэхэд 375 газарт очиж ажилласан. Шалгалтаар нэг иргэн,гурван ААН зөрчил гаргасан нь илэрлээ. ААН-үүдийг тус бүрт нэг сая таван зуун мянган төгрөгөөр торгосон. Цаашид мэдэгдэл дагахгүй бол олгогдсон тусгай зөвшөөрөлтэй нь ярихаас өөр арга алга. 

Үнэндээ хяналт тавихад бэрх байна. Улсын байцаагч нар хаанаа ч хүрэхгүй байна. 2021 баар кафе, цэнгээний газрууд бий. Бүхий л тусгай зөвшөөрөл олгодог газрууд бүгд хяналт тавих ёстой. Цагдаа мэргэжлийн хяналт нийлээд ч дийлэхгүй”

ЦЕГ: Хөл хорио тогтоосноос хойш нийслэлд гэмт хэрэг эрс буурсан. Өчигдөр шалгалт явуулахад баар шөнийн цэнгээний газрууд зай барих нь байтугай 200 орчим хүнтэй, зүү орох зайгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан.

Бичлэг үзэх:

“Чикаго” шөнийн цэнгээний газар гэхэд халуун хэмжигчгүй, 80 гаруй хүнтэй, тараах гэсэн цагдааг зодож,хүчирхийлсэн. Энэ мэт зөрчил олон гаргаж байна.

Энд нэг асуудал байна. Нэгэнт баар ресторанд эрх олгосон бол үүргээ биелүүлээгүй тохиолдолд эрхийг нь цуцлах ёстой. Нээх орчин нь байдаг хэрнээ хаах орчин нь цагдаад ч байдаггүй,захирагчийн албанд нь ч байдаггүй. Улсын хэмжээнд 2291 баар байдгаас 1500 нь Улаанбаатарт эрч хүчтэй ажиллаж байна. Тэдний 50 хувь нь цагаараа хааж үлдсэн нь дураараа ажиллаж бараг 7-8 цагт хааж ирсэн. Хөл хорионоос хойш  энэ байдал цэгцэрсэн.

  • Тавдугаар сарын 1 буюу архи зардаггүй өдөр нийт 802 дуудлага ирснээс 207 нь согтуугийн дуудлага
  • Тавдугаар сарын 2-ны өдөр согтуугийн 427 дуудлага ирснээс 226 хүн эрүүлжүүлэгдсэн
  • Тавдугаар сарын 3-ны өдөр согтуугийн 474 дуудлага ирснээс 218 тус тус эрүүлжүүлэгджээ.

Баараар үйлчлүүлж байсан залуучууд,эмэгтэйчүүд нь хагассайн өдрийн орой 6,7 цагдаа зодуулсан”

Хотын дарга С.Амарсайхан “Хатуу чанд мөрдөнө гэсэн үндэслэлтэйгээр захирамж гаргасан.  Ингэхдээ аль болох иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах,өвчлөлөөс урьдчилан сэргийлэхэд нэн тэргүүнд анхаарч байна.

Нэг ч гэсэн ААН үйл ажиллагаагаа үргэлжлээд,энэ салбарт ажилладаг 2,500 хүнээс нэг ч гэсэн айл өрх орлоготой байх үүднээс ингэж шийдвэрлэсэн.  Өмнөх сард саун бассейн зэргийг нээж эхлүүлсэн. Өмнө нь нээсэн ААН-үүд шаардлагаа хангасан учраас хүндрэл учраагүй.

Сургалтын төв, номын сан, үзвэрийг нээх санал, санаачилга олноор ирж байгаа. Үүнийг Засгийн газрын тогтоол,Хөдөлмөр,нийгмийн хамгааллын сайдын тушаалаар хаагдсан учраас хотын зүгээс шууд нээх ямар ч боломжгүй.

ААН-үүдэд боломж олгосон боловч харамсалтай нь ариутгал,халдваргүйтэл хийхээс эхлээд мэргэжлийн байгууллагын зөвлөмж,зөвлөгөөг мөрдөж ажиллахгүй байна.

Өнгөрсөн гурван сарын турш халдварт өвчнөөс урьдчилсан сэргийлэх чиглэлээр өдөр шөнөгүй ажиллаж байгаа эмч,сувилагч,онцгой байдал,цагдаагийн ажилд нэмж хүндрэл учруулахгүй байх нь зүйтэй гэж бодож байна.

Хийж байхаа олд ядсан задарсан хүмүүсийн үйлдлээр нийт иргэдийнхээ амь насыг эрсдэлд оруулах ёсгүй.

Тийм учраас баар,цэнгээнийн газрууд,ижил төрлийн үйлчилгээ явуулдаг газруудын үйл ажиллагааг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.

Энэхүү шийдвэрт сая нээгдсэн танхимын бус сургалтын байгууллагууд хамаарахгүй,үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ гэлээ. Харин тахимын сургалт буюу сургалтын төвүүдийг нээх асуудлыг УОК-т асуудал оруулж,шийдвэрлүүлнэ гэлээ.