Өмнөд Солонгосын Сөүл хотод 6000 хос коронавирусийн халдварыг үл харгалзан хуримаа хийж гэрлэлтээ баталгаажуулжээ. 

Энэ сарын 7-нд Гапёнонгин дэх Чонжим Энх Тайвны төвд болсон бөгөөд 60 гаруй орны  6000 орчим хүн цугларсан байна. Уг гэрлэлтийн ажиллагааг Сун Мён Мүүний үүсгэн байгуулсан Хамтралын сүм зохион байгуулж, удирдсан байна. 

1997 онд Вашингтонд болсон олныг хамарсан хуримын ажиллагаа болж 30,000 хосын гэрлэлтийн батлаж байсан юм. Үүнээс хоёр жилийн дараа 21,000 орчим хос Сөүлийн Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд гэрлэлтээ батлуулсан гэж Agence France-Presse мэдээлжээ.

Энэ удаагийн хуримын арга хэмжээнд оролцсон хүмүүс шинэ төрлийн коронавирусийн /COVID-19/ шинж тэмдэг байгаа эсэхээ шалгуулсан аж. Хуримыг зохион байгуулагчид нийт 30,000 оролцогчдод амны хаалт тараажээ. Тус сүм хосуудад хосыг нь сонгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Хосууд гэрлэхийн өмнө онгон гэдгээ тангараглах ёстой ба хурим хийснээс хойш дор хаяж 40 хоногийн дотор бэлгийн харилцаанд орохоос татгалзах ёстой аж. 

Вирусээс үүдэлтэй айдсаас болж Өмнөд Солонгост олон арга хэмжээг цуцалсан ч сүм нь энэхүү хуримыг хийсэн нь Мүүний мэндэлсэний 100 жилийн ойд зориулан хийсэн тэмдэглэлт үйл явдлын нэг хэсэг гэж тус сүмийн ажилтан хэлжээ. 

Солонгосын Мүүний шашны урсгалыг үндэслэгч Сан Мён Мүүн 1920 онд мэндэлж, 2012 онд 92 насандаа таалал төгсчээ.

Өмнөд Солонгост COVID-19-ийн 24 батлагдсан тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Эх сурвалж: https://nextshark.com/