Шинэ коронавирустэй холбоотой асуудлаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдөр мэдээлэл өгөх үеэрээ дахин нэг хүн эдгэрснийг мэдэгдлээ.

Тэрээр "Коронавирусийн халдвар авсан нэг өвчтөн эдгэрээд өчигдөр үдээс хойш эмнэлгээс гарсан. Улмаар нийт 5 хүн эдгэрлээ. Эхний хоёр нь сувилалаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Бид эдгээр иргэнтэй холбоотой байж, давтан шинжилгээ хийнэ" хэмээлээ.

Өчигдөр хийсэн шинжилгээгээр ОХУ-аас ирж тусгаарлагдсан 13 оюутнаас коронавирус илэрчээ. Тэдний нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байсан бөгөөд өнөө өглөө ХӨСҮТ-д авчирсан байна. Бусад 12 нь Улаанбаатарт тусгаарлагдсан байжээ. 

/Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу/