Ухань /коронавирус/ вирусын тархалт хурдацтай тэлж байгаа нь дэлхий даяар айдас түгшүүр төрүүлж байна. Үүнээс гадна вирусын халдвар авсан өвчтөнүүдийг эмчилж байсан эмнэлгийн ажилчид халдвар авсан нь хүнээс хүнд халддаг болохыг харуулж буй. Өчигдрийн байдлаар (нэгдүгээр сарын 23-ны өдөр) Ухань вирусын 548 тохиолдол батлагдаж, үүнээс 17 хүн нас барсан гэж Син Чев Дейл мэдээлжээ. 

Харин өнөөдрийн 11 цагийн байдлаар БНХАУ-д нийт 850 хүн коронавирусын халдвар авч, 25 хүн нас барж, 6 оронд тус вирусын халдвар авсан тохиолдол батлагдсан байна.

Дэлхийг хамарсан амьсгалын замын цочмог синдром (SARS) коронавирусыг анх илрүүлсэн эрдэмтэн Жонг Наншаньтай хамтран Ухань вирусын талаар судалгаа хийсэн гэж мэдэгдсэн Халдварт өвчнийг оношлох, эмчлэх улсын тэргүүлэх лабораторийн захирал Ли Линжуан хэлэхдээ “Өвчний дэгдэлтийн талаар бусад 6 мэргэжилтний хамт хэд хэдэн чухал баримтыг олж тогтоосон” гэжээ. 

Багийн хийсэн судалгаагаар коронавирус агуулсан Ухань вирус 57-гоос дээш темпратурт тэсвэрлэх чадваргүй бөгөөд тухайн орчинд 30 минутаас илүү тэсдэггүй болохыг тогтоожээ. Эфир, 75 хувийн этилийн спирт, хлор агуулсан ариутгагч ба пероксицетик хүчил нь вирусыг устгахад маш үр дүнтэй болохыг баталсан байна. 

Вирусын өвчлөгчдийн нас баралт болон шинээр вирусын халдвар авсан өвчтөнүүдийн тоо нэмэгдэж, нас барах магадлал 40-50 хувь байгаа нь 2002 онд дэгдсэн H7N9 томуутай харьцуулахад харьцангуй доогуур эрсдэлтэй гэж үзжээ. Гэсэн ч тус вирусын халдвараас сэрэмжлэхийн тулд N95 маск зүүж, ариутгалын бусад арга хэмжээ авахыг зөвлөж байна.



Эх сурвалж: www.worldofbuzz.com