ВЛАДИВОСТОК. /РИА Новости/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уныг Приморийн хязгаарт айлчлал хийснийг тохиолдуулан Владивосток хотод дурсгалын самбар байршуулжээ. Дурсгалын самбарыг БНАСАУ-ын өмнөх удирдагч Ким Чен Ирд зориулан босгосон дурсгалын самбарын өмнө байршуулсан байна.


Дурсгалын самбар байршуулах ёслолын ажиллагаанд БНАСАУ-ын Ерөнхий консулын газрын ажилтнууд, Приморийн хязгаар дахь Гадаад хэргийн яамны төлөөлөгчийн газрын дарга Евгения Волосастова нар оролцжээ. 

БНАСАУ-ын удирдагч өнгөрсөн 4 дүгээр сарын сүүлчээр Приморийн хязгаарт хүрэлцэн ирсэн юм. Владивосток хотод тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзсан. Энэхүү айлчлал нь Ким Жөн Уны 2011 онд засгийн эрхийг авснаас хойшхи ОХУ-д хийсэн анхны айлчлал байсан юм. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг