Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Ямар үндэслэлээр чөлөөлсөн нь одоогоор тодорхой бус байна. Бид уг асуудлаар эргэн мэдээллэх болно.

ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаяр нь:

  • 2016 онд ХЗДХ-ийн яаманд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга
  • 2009 онд УИХ-ын даргын Ажлын албанд хуулийн асуудал хариуцсан зөвлөх
  • 2009 онд Нийгмийн даатгалын ерөнхий газарт Тамгын газрын дарга
  • 2011 онд МАН-ын даргын зөвлөх
  • 2013 онд УИХ-ын гишүүний зөвлөх
  • 2014 онд УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албанд хуулийн зөвлөх
  • 2017 оноос Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайдаар тус тус ажиллаж байсан юм.


Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар:

-Тавантолгойн ордыг түшиглэн Оюутолгойн төслийг эрчим хүчээр хангах цахилгаан станц барих тухай гэрээнд гарын үсэг зурах эрхийг сайд Ц.Даваасүрэн, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан нарт олгохоор болсон. Мөн Оюутолгойн эрчим хүчний тодорхой хувийг ирэх оноос дотоосоо хангахаар болсон.

-Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих  хөтөлбөрийг баталсан

-Ирэх оны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг тогтоосон зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн юм.