ТЕГЕРАН. /Синьхуа/. Иран улс Хятадын иргэдэд зориулж визгүй зорчих горимыг дангаар нэвтрүүллээ хэмээн Хятад улсаас Иран улсад суугаа Элчин сайдын яам өнгөрсөн мягмар гарагт мэдэгдсэн байна.

“БНХАУ-ын паспорттой иргэд хийгээд БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг болон Макаогийн паспорттой, жуулчны болон ажил хэргийн шугамаар Ираныг зорьж буй иргэд 21 хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй” хэмээн дипломатчид мэдэгдсэн байна.  

Харин Ираны иргэд БНХАУ-д зорчихын тулд урьдын адил зохих шаардлагын дагуу баримт бичгээ бүрдүүлэн өгөх шаардлагатай аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг