ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын өөр 300 тэрбум ам.доллар бүхий бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахыг үүрэг болгожээ. Энэ тухай АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер мэдэгдсэн байна.



“Ерөнхийлөгч Дональд Трампын заавраар өмнө нь Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан татварыг 10 хувиас 25 хувьд хүргэж нэмэгдүүлсэн билээ. Ерөнхийлөгч мөн Хятадын 300 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг нэмэгдүүлэх үйл явцыг эхлүүлэхийг үүрэг болгосон. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх даваа гарагт өгөх болно хэмээн тэрбээр мөн мэдэгдсэн” хэмээн Лайтхайзер онцлон тэмдэглэжээ. 


АНУ Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулсныг үл харгалзан талууд худалдааны яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх бодолтой байгаа тухай Д.Трамп мэдэгдсэн юм. Цаашид яриа хэлэлцээ хэрхэн явагдахаас хамаарч татварыг цуцлах эсэх нь шийдвэрлэгдэнэ хэмээн Д.Трамд онцлон тэмдэглэсэн байна. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг