“Хөвсгөл мах маркет” ХХК-наас шинэ корановирусийн халдварт өвчний онцгой нөхцөлд ажиллаж байгаа төрийн албан хаагчдын хэрэгцээнд нэг тонн үйлдвэрийн аргаар бэлтгэсэн адууны мах хандивлажээ.  

ХХААХҮ-ийн сайд, Улсын онцгой комиссын гишүүн Ч.Улаантай өчигдөр “Хөвсгөл мах маркет” ХХК-ны захирал Э.Цогбаяр уулзаж, нийгмийн хариуцлагын хүрээнд нэг тонн адууны махыг хандивлаж буйгаа илэрхийлсэн юм.

Энэ үеэр Ч.Улаан сайд “Эрсдэлтэй нөхцөл үүссэн энэ үед танай хамт олон санаачилга гаргасанд талархаж байна. Маргааш /2020.03.20/ Улсын онцгой комиссын хуралтай. Энэ хуралд албан ёсоор танилцуулж, уламжлана” гэв.