Өнөөдөр иргэний санамсар болгоомжгүй байдлаас үүдэн хэд хэдэн гал гарлаа.

Тухайлбал Богдхан уулын хязгаарлалтын бүс, Тайны аманд автомашинтай иргэн тамхи татаж хаясны улмаас 1000 м, Хүүшийн аманд 2 хүүхэд шүдэнзээр тоглосны улмаас 1 га, Зайсангийн аманд согтуу хүн гал түлсний улмаас 1 га газар тус тус шатаасныг Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Онцгой байдлын хэлтсээс унтрааж ажиллаж байна.