2019 оны 10 дугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 4-9 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР:  Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 1-6 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-11 метр. Өдөртөө бүх нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 4-6 градус дулаан байна.

 

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө нутгийн баруун хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө 2-4 градус дулаан байна.