Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын цагдаа жолооч, цагдаагийн ахлах ахлагч В.Мөнхдаваа нь 6 дугаар сарын 23-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж явахдаа Туул голын усанд амиа хорлох гэж байсан насанд хүрээгүй охины амь насыг аварчээ.

Түүний хичээл зүтгэл, өргөсөн тангарагтаа үнэнчээр үүргээ гүйцэтгэснийг Цагдаагийн ерөнхий газрын удирдлагаас өндрөөр үнэлж өчигдөр “Цагдаагийн гавьяа” тэмдгээр шагналаа.



Эх сурвалж: Цагдаагийн ерөнхий газар